- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 12 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"3.Аймаг, нийслэлийн байгаль орчны албаны даргыг байгаль орчны мэргэжилтэй иргэдээс Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулж томилно."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
