A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 12 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"7.3.Аймаг, нийслэлийн тээврийн албаны даргыг авто зам, тээврийн болон эдийн засгийн салбарын мэргэжилтэй иргэдээс Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулж томилно."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД