A

A

A

Бүлэг: 1979

2014 оны 5 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 145

Улаанбаатар хот

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3, "Гадаадаас 2014 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай" Засгийн газрын 2013 оны 421 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад 2014 онд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хавсралтад заасан аж ахуйн нэгжид зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт даалгасугай.

2. "Жянши уотэр энд хайдропауэр констракшн" компанийн 50, "Чайна рейлвей фирст групп" компанийн 100, "Эйч кэ би интернейшнл холдинг" ХХК-ийн 100, "Чайна Жиансу Жианда констракшн" компанийн 400 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй. /ЗГ-ын 2014 оны 206-р тогтоолоор энэ зүйлийг нэмж, тогтоолын нэр, 2 дугаар зүйлийн дугаарыг "3." гэж өөрчилсөн/

3. Энэ тогтоолын дагуу ажиллах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнээр төлөвлөгөөт ажлыг гүйцэтгүүлэн, 2014 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөрийн яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ