- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Жагсаалт, үндэсний кодыг шинэчлэн батлах тухай /ГЕГ-ын даргын 2017 оны А/300 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Дугаар А/119 Улаанбаатар хот
Тушаалын хавсралтад нэмэлт оруулах тухай
Монгол Улсын "Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Гаалийн тухай хуулийн 2681.1.8 дахь заалт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Сангийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 4-2/2719 тоот албан бичгээр өгсөн чиглэлийн дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/88 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтын зарим үндэсний кодод оруулах нэмэлт, өөрчлөлтийн жагсаалт"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг хавсралтын ёсоор баталсугай.
2.Үндэсний кодод оруулсан нэмэлт, өөрчлөлтийг гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын үйл ажиллагаанд хэрэглэхийг Гаалийн ерөнхий газрын холбогдох газар, хэлтэс, харьяа гаалийн газар, хороодын дарга нарт үүрэг болгосугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын дэд дарга /Ё.Бат-Эрдэнэ, Б.Батхишиг/ нарт даалгасугай.
ДАРГА Б.АСРАЛТ
Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/119 дүгээр тушаалын хавсралт
БАРААГ ТОДОРХОЙЛОХ, КОДЛОХ УЯЛДУУЛСАН СИСТЕМД ҮНДЭСЛЭСЭНГАДААД
Д/д |
Мөр |
Үнд. код |
Барааны бичиглэл |
Хэмжих нэгж |
87-р бүлэг |
||||
6. |
Зүйл 87.03-ын Мөр 8703.80-д үндэсний код нэмж, дараах өөрчлөлтийг оруулах:
|
|||
|
8703.80 |
|
- Зөвхөн цахилгаан мотортой бусад тээврийн хэрэгсэл: |
|
|
8703.80 |
10 |
--- Цахилгаан тэжээлт автомашин (үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа нь 0-3 жил) |
ш |
|
8703.80 |
20 |
--- Цахилгаан тэжээлт автомашин (үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа нь 4-6 жил) |
ш |
|
8703.80 |
30 |
--- Цахилгаан тэжээлт автомашин (үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа нь 7-9 жил) |
ш |
|
8703.80 |
40 |
--- Цахилгаан тэжээлт автомашин (үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа нь 10 ба түүнээс дээш жил) |
ш |
Текст томруулах
A
A
A

