A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 5 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 142

Улаанбаатар хот

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ (ЗАГВАР) СУМ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын тэргүүний (загвар) сумаар Дорнод аймгийн Дашбалбар, Төв аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэмандал, Ховд аймгийн Үенч сумыг тус тус шалгаруулан сум бүрт гэрчилгээ олгож, 100.0 (нэг зуун) сая төгрөгөөр шагнасугай.

2. Шагналын мөнгөний 90 хувийг тухайн суманд үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зээл олгох, сумын төвийн тохижилтыг сайжруулах зорилгоор зарцуулах асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэхийг сумын Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ