A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 3448 дугаар нэмэлт өөрчлөлт.

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/24

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.5, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Журам батлах тухай" Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам"-ын 3 дугаар зүйлийн 3.7 дахь заалтын " ... 10 дугаар сарын 15-наас ... " гэснийг " ... 9 дүгээр сарын 10-наас ... " гэж өөрчилсүгэй.

2.Тушаалыг холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ойн бодлого, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Тунгалга, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Батсасар нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Завхан, Хөвсгөл, Увс, Хэнтий аймгийн болон Нийслэлийн Засаг дарга нарт тус тус зөвлөсүгэй.