A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан анг
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар А/151/124

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

"Агаарын бохирдлын төлбөрийн тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар тогтоолоор яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн "Журам батлах тухай" А-63/67 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоох журам"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг хавсралт ёсоор баталсугай.

2. Журмын дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн хөдөлгүүрээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоох ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг "Автотээврийн үндэсний төв" Төрийн өмчит үйлдвэрийн газар /П.Дэлгэрнаран/, Цаг уур, орчны шинжилгээний газар /С.Энхтүвшин/-т тус тус даалгасугай.

3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн "Журам батлах тухай" А-63/67 дугаар хамтарсан тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 28 -ын өдрийн А/151/124 дугаар хамтарсан тушаалын хавсралт

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны А-63/67 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоох журам"-ын дараах зүйл, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1.1. Журмын 1 дүгээр зүйлийн 1.2-д "Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн хөдөлгүүрээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоох үйл ажиллагааг "Автотээврийн үндэсний төв" Төрийн өмчит үйлдвэрийн газар улсын хэмжээнд зохион байгуулна." гэж;

1.2. Журмын 1 дүгээр зүйлийн 1.3-д "Автотээврийн үндэсний төв" Төрийн өмчит үйлдвэрийн газар нь "Агаарын бохирдлын төлбөрийн тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасны дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсний үндсэн дээр ногдох төлбөрийн тохирох ангилалыг тогтоон тээврийн хэрэгслийн гэрчилгээний "тусгай тэмдэглэл" хэсэгт бичилт хийнэ." гэж;

2. Журамд дараах заалт шинээр нэмсүгэй.

22.1. Журмын 1 дүгээр зүйлийн 1.5. "Агаарын бохирдлын төлбөрийн тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасны дагуу нэгж километр зайд явахад 120 грамм болон түүнээс бага хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулж буй автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын "эко" гэрчилгээ олгоно." гэж.