- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХНХС, ХЗДХС-ын 2019 оны А/46,А/09 дүгээр хамтарсан тушаалаар хүчингүй/

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2017 оны 9 дугаар сарын 06 -ны өдөр Улаанбаатар хот
Дугаар А/143, А-221
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ НЬ:
1.Хөдөлмөрийн сайд, Хууль зүйн сайдын 2015 оны А/180, А/217 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журам"-д дор дурдсан агуулгатай заалтыг нэмсүгэй.
1/ 6.4.2 дахь заалтад "ё/ анхааруулах гэрэл дохио өгөөгүй буюу буруу өгсөн";
2.Журмын зарим хэсэг, заалтад дор дурдсан өөрчлөлт оруулсугай.
1/ 5.4 дэх хэсгийн "... авч болно." гэснийг "... авч, жолоочийн үнэмлэхийн тусгай тэмдэглэлд тусгана.";
2/ 6.4.1 дэх заалтын "в" гэснийг "б"; "г" гэснийг "в";
3.Журмын зарим хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
1/ 2.1 дэх хэсгийг "Жолоодох эрхийн шалгалтыг төв, орон нутагт цагдаагийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох ажил хариуцсан нэгжээс томилогдсон комисс /цаашид "шалгагч" гэх/ эрхлэн явуулна. Шалгалтын комисст Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаас мэргэшсэн ажилтанг оролцуулж болно.";
2/ 4.4 дэх хэсгийг "Шалгалт өгөх болзол хангасан гадаадын иргэн өөрөө хүсвэл онолын шалгалт /тест/-ыг англи хэл дээр орчуулагчтай өгч болно.";
3/ 5.1 дэх хэсгийг "Онолын суурь шалгалтыг "Үндсэн" ангилал /В, ВС/-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах гэж буй тохиолдолд өгнө";
4/ 7.1 дэх хэсгийг "Шалгалтыг энэ журмын 2.1-д заасан шалгалтын комисс аймаг, нийслэлд байгуулагдсан жолоодох эрхийн шалгалтын төвд авч болно";
5/ 6.3.1 дэх заалтыг "үйлдлийн шонг унагах, шүргэх, мөргөх";
4.Журмын зарим хэсэг, заалтыг хассугай.
1/ 2.2 дахь хэсэг "Шаардлагатай тохиолдолд шалгагчийг гэрээний үндсэн дээр сонгон шалгаруулж авч ажиллуулж болно" ;
2/6.4.1 дэх заалтын "б/ анхааруулах дохио өгөөгүй буюу буруу өгсөн" ;
5.Тушаалыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /цагдаагийн хурандаа Ө.Энхтөр/, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /Б.Нямдаваа/-т тус тус үүрэг болгосугай.
6.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Өнөрбаяр/, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/ нарт тус тус даалгасугай.
Текст томруулах
A
A
A
