- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТАЛЖ, ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 5 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар 143
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТАЛЖ, ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
"Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2014 оны 17 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол судлалын үндэсний зөвлөлийн дүрэм"-ийг 1 дүгээр, "Монгол судлалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай. (Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2019 оны 160 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2. Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын тогтоох хэсгийн "Улсын Их Хурлын 2003 оны 41 дүгээр" гэсний дараа ", Улсын Их Хурлын 2014 оны 17 дугаар" гэж, 1 дүгээр зүйлийн "Мэргэжлийн боловсрол сургалтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 181 дүгээр" гэсний дараа "Монгол судлалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 21 дүгээр" гэж тус тус нэмсүгэй.
3. "Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр" болон энэ чиглэлээр эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллахыг Үндэсний зөвлөлд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР
Текст томруулах
A
A
A