A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Харуул хамгаалалтын алба хаагч галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, албаны нохой ашиглах заавар/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР,

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр

Дугаар А/106,

А/241 Улаанбаатар хот

ТУШААЛ, ЗААВАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5, Хувийн хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.8 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1.Монгол Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтран баталсан 2003 оны 12/05 дугаар "Заавар батлах тухай" тушаалд дор дурдсан өөрчлөлт оруулсугай.

1/Тушаалын 2 дахь заалтыг ''Эдгээр зааврын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа Ө.Энхтөр/-д даалгасугай." гэж өөрчилсүгэй.

2.Монгол Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтран баталсан 2003 оны 12/05 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Харуул хамгаалалтын алба хаагч галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, албаны нохой ашиглах заавар"-т дор дурдсан өөрчлөлт оруулсугай.

1/Зааврын 2.1.1, 2.1.2 дахь хэсгийг нэгтгэн "2.1.1.Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 19.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн үед;", 2.6 дахь заалтыг "Харуул хамгаалалтын алба хаагч нь галт зэвсэг хэрэглэхийн өмнө Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 19.3 дахь хэсэгт заасан арга хэмжээ авна;", 2.7 дахь заалт болон 2.7.1, 2.7.2, 2.7.3, 2.7.4, 2.7.5 дахь хэсгийг нэгтгэн ''2.7. Харуул хамгаалалтын алба хаагч нь Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 20.1 дэх хэсэгт заасан тусгай хэрэгсэл хэрэглэж болно." гэж тус тус өөрчлөн найруулсугай.

2/Заавар"-ын "2.1.3" гэснийг "2.1.2" гэж өөрчилсүгэй.

3.Монгол Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтран баталсан 2003 оны 12/05 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Бие хамгаалагч нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, ашиглах заавар"-т дор дурдсан өөрчлөлт оруулсугай.

1/Зааврын 2.2 дахь заалт болон 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.4, 2.2.5 дахь хэсгүүдийг нэгтгэн "2.2. Бие хамгаалагч нь энэ зааврын 2.1-д заасан нөхцөл байдал үүссэн үед Хувийн хамгаалалтын тухай хуулийн 12.1.1-12.1.5 дахь хэсэгт заасан тусгай хэрэгслийг хэрэглэж болно.", 3.1.1 дэх хэсгийг "3.1.1.Хувийн хамгаалалтын тухай хуулийн 12.2 дахь хэсэгт заасан хүмүүст;" гэж тус тус өөрчлөн найруулсугай.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДС.БЯМБАЦОГТ

ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАН САЙД С.БЯМБАЦОГТ