- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гэрч, хохирогчид эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар: А/250, А-171
ТУШААЛ, ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1.Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2014 оны 356, А/182 дугаар тушаалаар батлагдсан "Гэрч, хохирогчид эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх журам"-д дор дурдсан өөрчлөлт оруулсугай.
2.Тушаалын 2 дахь заалтыг "Энэ журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Д.Очирбат/, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа Ө.Энхтөр/ нарт тус тус даалгасугай." гэж өөрчилсүгэй.
3.Журмын 1.2 дахь хэсгийн "Тахарын" гэснийг "Цагдаагийн", 2.2 дахь хэсгийг "Эрх бүхий байгууллагын хамгаалалтын нэгж нь хохирогчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгдсэн бүртгэл хөтлөх ба Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс тодруулга авч, мэдээлэл солилцон байгууллагын төсөв, санхүүгийн үйл ажиллагаа болон бусад шаардлагатай арга хэмжээг төлөвлөхөд ашиглана.", 2.3 дахь хэсгийн "Тахарын албанаас" гэснийг "эрх бүхий байгууллагаас", 2.5 дахь хэсгийн "мэргэжлийн" гэснийг "мэргэшлийн", 3.3 дахь хэсгийн "хамгаалалтын албан" гэснийг "эрх бүхий байгууллагын алба", 3.6, 4.1.2, 4.2 дахь хэсгийн "анхан шатны" гэснийг "анхны болон амь тэнссэн үеийн", 3.7 дахь хэсгийн "хохирогч" гэснийг "хохирогчийн", "тохиолдолд" гэснийг "бол", 3.8 дахь хэсгийг "Гэрч, хохирогчид сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх шаардлага гарч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах явцад Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан холбогдох байгууллагын хамгаалалтын нэгж нь эрүүл мэндийн байгууллагыг ажиллах нөхцөл, боломжоор хангана.", 4.1.2, 4.1.3 дахь хэсгийг нэгтгэн "гэрч хохирогч нь цаг хугацааны хувьд эрүүл мэндийн байгууллагын туслалцааг авах боломжгүй тохиолдолд эрүүл мэндийн анхны болон амь тэнссэн үеийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хамгийн ойр орших эрүүл мэндийн байгууллагад хүргэх, гэрч, хохирогчийн гэр бүлийн гишүүнд энэ тухай яаралтай мэдэгдэж, уулзах нөхцөл боломжоор хангах", 5.1.2 дахь заалтын "эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэнд биеийн зовиур,хууч өвчин, харшлын талаарх мэдээллийг үнэн зөв өгөх." гэснийг "эмч, эмнэлгийн мэргэжилтэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой асуумжид үнэн зөв мэдээлэл өгөх.", 5.2 дахь хэсгийн "оношлогоонд" гэснийг "оношилгоонд" гэж тус тус өөрчилсүгэй.
4.Журмын 1.2 дахь хэсгийн "Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай, Тахарын...," гэснийг хассугай.
Текст томруулах
A
A
A
