A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • 2017 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл тоо, хэмжээг тогтоох тухай /Эрх зүйн үйлчлэх хугацаа дууссан тул бүртгэлээс хасалт хийсэн/
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ, АЖ АХУЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар А-162

Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2 дугаар зөвлөмжийг үндэслэн тус тус ТУШААХ нь:

1.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А-23 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээ, ангиллын код"-д дор дурьдсан нэмэлтийг оруулсугай.

Стратегийн хүнсний нэр

Төрөл

БТКУС-ын код

тоо хэмжээ

10

Хүнсний улаанбуудай

Хүнсний хатуу улаанбуудай

1001.19.00

35000

(гучин таван мянга)

11

Хүнсний зөөлөн улаанбуудай

1001.99.10

2.Мөн тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Экспортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээ, ангиллын код" –ын 11, 12 дахь заалтын "Адууны мах 20000 тонн" гэснийг "30000 тонн" гэж өөрчилсүгэй.

САЙД Б.БАТЗОРИГ