A

A

A

Бүлэг: 1979

 

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 23

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хууль хэрэгжүүлэх зарим арга

хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.16 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын багцад харьяалагдаж байсан төсөвт байгууллагуудын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар шинээр харьяалуулсан төсвийн ерөнхийлөн захирагчдын гүйцэтгэлд оруулан тайлагнасугай.

2.Төсвийн байгууллагын ажиллагсдын цалин, Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг 2012 оны 02 дугаар сарын 01-ний болон 5 дугаар сарын 01-ний өдрөөс тус тус үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ