- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 12 сарын 21 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төмөр замын тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн "тохирлын үнэлгээний" гэснийг "техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн" гэж, мөн зүйлийн 17.2 дахь хэсгийн "байгууллагын зөвшөөрснөөр" гэснийг "байгууллагад бүртгүүлснээр" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
