- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨРЧЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 12 сарын 21 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 10.25 дугаар зүйлийн гарчгийг "Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль зөрчих" гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн "Стандарт, тохирлын үнэлгээний төрийн хяналт шалгалтыг" гэснийг "Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн төрийн хяналт шалгалтыг" гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн "үндэсний стандартыг" гэснийг "техникийн зохицуулалтыг" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 10.25 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
