- Нүүр
- Монгол Улсын хууль
- АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 12 сарын 21 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийн "худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэснийг "Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 6.1-д заасны дагуу Засгийн газар" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсгийн "стандартчилал," гэснийг хассугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
