- Нүүр
- Монгол Улсын хууль
- ОРГАНИК ХҮНСНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 12 сарын 21 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ОРГАНИК ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Органик хүнсний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль," гэснийг "Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль," гэж, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн "Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 16.14.2-т" гэснийг "Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 13.4-т" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Органик хүнсний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
