- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 12 сарын 21 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн "чанарын" гэснийг "техникийн зохицуулалтын" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
