A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Дээд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"6.1.Дээд боловсролын сургалтын байгууллагыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ."

2 дугаар зүйл.Дээд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийн "Улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ болон" гэснийг "Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж," гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД