A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 01 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АГААРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Агаарын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэг:

"15.7.Аймаг, нийслэлийн Засаг дарга агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах, хэрэгжилтийг тайлагнах үүрэг бүхий албыг байгуулж ажиллуулна."

2/291дүгээр зүйл:

"291дүгээр зүйл.Агаарын бохирдлын эсрэг сан

Хэвлэх

291.1.Агаарын бохирдлын эсрэг сан /цаашид "сан" гэх/-гийн үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.

291.2.Сангийн төсвийн ерөнхийлөн захирагч нь байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.

291.3.Сан нь түүний үйл ажиллагааг удирдан чиглүүлэх орон тооны бус Удирдах зөвлөлтэй байна.

291.4.Энэ хуулийн 291.3-т заасан Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд томилно.

291.5.Энэ хуулийн 291.3-т заасан Удирдах зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар батална."

2 дугаар зүйл.Агаарын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн "мэргэжлийн алба" гэснийг "бүх шатны Засаг дарга мэргэжлийн албатай хамтран" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН