- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2018 оны 01 сарын 19 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"34 дүгээр зүйл.Донорын цус, цусан бүтээгдэхүүн, эс, эд, эрхтнийгэмчилгээний зориулалтаар авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах, устгах, улсын хилээр нэвтрүүлэх
34.1.Донорын цус, цусан бүтээгдэхүүн, эс, эд, эрхтнийг эмчилгээний зориулалтаар авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах, устгах, импортлох, экспортлох асуудлыг хуулиар зохицуулна."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
