- Нүүр
- Монгол Улсын хууль
- ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2018 оны 01 сарын 18 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн "хараат болон охин компани," гэснийг, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн "түүний хараат, эсхүл охин компани," гэснийг тус тус хассугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
