- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль товлон зарлах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 27
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Их Хурлын ээлжит
сонгууль товлон зарлах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс товлон зарласугай.
2.Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоосугай.
3.Энэ тогтоолыг 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
