- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2018 оны 02 сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН
ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг:
"23.1.Энэ хуулийн 17 дугаар зүйл, 22.1.4-т зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож, албан татвар ногдуулна."
2/24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг:
"24.1.Энэ хуулийн 11.1.1-11.1.6-д заасан орлогод ногдох жилийн албан татварт дараахь хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ:
3/26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалт:
"26.1.1.энэ хуулийн 11 дүгээр зүйл, 15.1-д заасан орлогын дүнд 23.1-д заасан хувиар, 14.1.1-д заасан орлогын дүнд 23.2.1-д заасан хувиар, 8.1.6, 8.1.7-д заасан орлогын дүнд 23.2.2-т заасан хувиар, 8.1.8-д заасан орлогын дүнд 23.2.3-т заасан хувиар, 12.2, 13.1.2, 13.1.3, 13.1.4-т заасан орлогын дүнд 23.2.4-т заасан хувиар тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх;"
2 дугаар зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх заалтын ", 22.1.4" гэснийг хассугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
