- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2018 оны 02 сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "60 нас хүрсэн" гэсний дараа "эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "55" гэснийг "50" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтын "55 нас хүрсэн бол" гэснийг "50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр" гэж, мөн хэсгийн 2 дахь заалтын "эрэгтэй 55 нас" гэснийг "эрэгтэй 50 нас" гэж, "эмэгтэй 50 нас хүрсэн бол" гэснийг "эмэгтэй 45 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр" гэж, 22 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн "5" гэснийг "7" гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "таван" гэснийг "долоон" гэж, 2 дахь заалтын "таван" гэснийг "долоон" гэж, "60-д хуваана" гэснийг "84-д хуваана." гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
