- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2018 оны 02 сарын 08 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН
ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалт:
"3.1.8."санхүүгийн дэмжлэг" гэж банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд банкны актив, пассивыг шилжүүлэн авч байгаа банкинд актив, пассивын зөрүүг нөхөх, эсхүл тусгай зориулалтын банкны өөрийн хөрөнгөд хөрөнгө оруулах зорилгоор Хадгаламжийн даатгалын корпорациас мөнгөн хөрөнгө шилжүүлэхийг;"
2/5 дугаар зүйлийн 5.4.3 дахь заалт:
"5.4.3.Энэ хуулийн 11.1.2-т зааснаар шилжүүлэн авч байгаа банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн."
3/6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг:
"6.4.Энэ хуулийн 11.1.2-т зааснаар санхүүгийн дэмжлэг үзүүлсэн тохиолдолд хадгаламж эзэмшигчийн нөхөн төлбөрийг олгосонд тооцно."
4/9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг:
"9.5.Насанд хүрээгүй хамтарсан данс эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр авах эрх тухайн хадгаламжийг бусад этгээдтэй хамтран эзэмшиж байгаагаар хязгаарлагдахгүй."
5/10 дугаар зүйлийн 10.2.10 дахь заалт:
"10.2.10.нөхөн төлбөр олгох хугацаа дууссаны дараа энэ хуулийн 16.1-д заасан банкинд үлдсэн нөхөн төлбөрийн хөрөнгө;"
6/17 дугаар зүйлийн 17.4-17.6 дахь хэсэг:
"17.4.Хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр авах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа энэ хуулийн 6.3-т заасан шаардах эрх үүссэнээс хойш гурван жил байна.
17.5.Банк нэгтгэх, нийлүүлэх, банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд банкны актив, пассивыг шилжүүлэх байдлаар өөрчлөн байгуулагдсан тохиолдолд ийнхүү өөрчлөн байгуулагдахаас өмнөх банк тус бүрд даатгалын нөхөн төлбөрт олгох хэмжээг тогтоох бөгөөд энэ нь өөрчлөн байгуулагдсанаас хойш зургаан сарын хугацаанд хүчинтэй байна.
17.6.Энэ хуулийн 17.5-д заасан хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг банк тус бүрд тооцох хугацаа дуусч байгаа тухай хадгаламж эзэмшигчид хүлээж авсан, нэгдсэнээс үүссэн банк мэдэгдэнэ."
7/21 дүгээр зүйлийн 21.1.7, 21.1.8 дахь заалт:
"21.1.7.энэ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд банкинд хяналт шалгалт хийх;
21.1.8.энэ хуульд заасан мэдээллийг солилцоход шаардагдах программ хангамжийн бүрэн бүтэн, бэлэн байдлыг корпораци нь тогтмол шалгах."
8/251дүгээр зүйл:
"251дүгээр зүйл.Корпорацийн хяналт
251.1.Корпораци хянан шалгагчтай байна. Хянан шалгагч нь улсын байцаагчийн дараахь бүрэн эрхтэй байна:
251.1.1.энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан тайлан, мэдээ, мэдээллийг банкнаас гаргуулан авах;
251.1.2.хадгаламжийн даатгалын хураамж төлөлтөд хяналт тавьж, биелэлтийг хангуулах;
251.1.3.даатгалын нөхөн төлбөр төлөх үйл ажиллагаанд хяналт тавих;
251.1.4.хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх арга хэмжээ авах.
251.2.Корпорацийн гүйцэтгэх захирал нь улсын ахлах байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Монголбанкны Ерөнхийлөгч олгож, цуцална."
2 дугаар зүйл.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн "тухайн банкинд төлбөл зохих" гэсний дараа "90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн" гэж, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн "нэг дансанд" гэсний дараа "энэ хуулийн 15.4-д заасан ханшаар тооцож" гэж, 24 дүгээр зүйлийн 24.1.6 дахь заалтын "нөхөн төлбөр төлөх" гэсний дараа ", энэ хуулийн 11.1.2-т заасан санхүүгийн дэмжлэг үзүүлэх" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт:
"3.1.2."хадгаламжийн даатгалын үйл ажиллагаа" гэж энэ хуульд заасны дагуу банкнаас харилцах болон хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгийг Хадгаламжийн даатгалын корпорацид даатгуулах, даатгалын тохиолдол бий болоход хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр төлөх, банкны актив, пассивыг шилжүүлэх, тусгай зориулалтын банк байгуулах үед шилжүүлэн авч байгаа банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг;"
2/3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт:
"3.1.4."хадгаламж" гэж банкин дахь харилцах болон мөнгөн хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгийг;"
3/3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт:
"3.1.6."даатгалын тохиолдол" гэж Банкны тухай хуульд заасны дагуу Монголбанк банкийг албадан татан буулгах тухай шийдвэр гаргасныг;"
4/6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэг:
"6.1.Энэ хуулийн 3.1.6-д заасан шийдвэр гарсан өдрийг даатгалын тохиолдол бий болсон өдөрт тооцно.
6.2.Монголбанк нь энэ хуулийн 3.1.6-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргамагц энэ тухай Хадгаламжийн даатгалын корпорацид мэдэгдэх үүрэгтэй."
5/11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт:
"11.1.2.банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд банкны актив, пассивыг шилжүүлэн авч байгаа банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;"
6/11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг:
"11.2.Энэ хуулийн 11.1.2-т заасан санхүүгийн дэмжлэг, түүнтэй холбоотой гарах зардлын нийлбэр нь даатгалын нөхөн төлбөр олгоход шаардагдах хөрөнгө, түүнтэй холбоотой гарах зардлын нийлбэрээс бага байх тохиолдолд санхүүгийн дэмжлэгийг үзүүлнэ."
7/14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг:
"14.4.Энэ хуулийн 14.1-д заасан аргачлалыг Монголбанк, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батлах бөгөөд банкны эрсдэлийн түвшинг тооцохдоо банкинд хийсэн хяналт шалгалтын үнэлгээ, банкны хадгаламжийн хүүг харгалзан үзэж болно."
8/15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг:
"15.3.Хадгаламжийн даатгалын корпораци даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш даатгалын нөхөн төлбөрийг энэ хуулийн 16.1-д заасан банкаар дамжуулан ажлын 10 өдрийн дотор олгож эхэлнэ."
9/17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг:
"17.3.Өв залгамжлалаар даатгалын нөхөн төлбөр авахад өвлөгч нь өөрийн нэр дээр хадгалуулсан хадгаламж, өвлөгдсөн хадгаламж тус бүрд даатгалын нөхөн төлбөр авна."
10/19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг:
"19.3.Корпорацийн дүрмийг Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батална."
11/21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалт:
"21.1.5.хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд Сангийн хөрөнгө хүрэлцэхгүй бол Монголбанк, Засгийн газраас зээл, санхүүгийн дэмжлэг авч болно;"
12/22 дугаар зүйлийн 22.2.3 дахь заалт:
"22.2.3.Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвшиж томилогдсон Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн;"
13/22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэг:
"22.6.Үндэсний хорооны ажиллах журам, Үндэсний хорооны гишүүн, Корпорацийн гүйцэтгэх захирал болон ажилтны ёс зүйн дүрмийг Үндэсний хорооны тогтоолоор батална."
14/22 дугаар зүйлийн 22.8 дахь хэсэг:
"22.8.Энэ хуулийн 22.2.4-т заасан гурван гишүүнийг нэгэн зэрэг томилж, чөлөөлөхгүй байх зарчмыг баримтална."
15/23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг:
"23.4.Үндэсний хороо улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд хэлэлцэх асуудлаар гишүүдийн саналыг цахим болон бусад хэлбэрээр авч болох ба үндэсний хорооны гишүүн жилд хоёроос доошгүй удаа хуралд биечлэн оролцох үүрэгтэй."
16/25 дугаар зүйлийн 25.6 дахь хэсэг:
"25.6.Энэ хуулийн 22.7-д заасан үндэслэлээр Корпорацийн гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тохиолдолд дараагийн гүйцэтгэх захирал томилогдох хүртэл хугацаанд Үндэсний хорооноос үүрэг гүйцэтгэгчийг томилно."
17/26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг:
"26.1.Хуульд зааснаас бусад тохиолдолд Үндэсний хорооны гишүүн, Корпорацийн ажилтан, хянан шалгагч болон Корпорацид гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа этгээд албан үүргийнхээ дагуу олж мэдсэн, Корпораци, банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээ, мэдээллийг бусдад задруулахыг хориглоно."
18/27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг:
"27.1.Корпорацийн санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу гаргаж, аудит хийлгэнэ."
4 дүгээр зүйл.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн "Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134.9-д" гэснийг "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд" гэж, 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтын "ААА" гэснийг "А" гэж, 13 дугаар зүйлийн 13.5, 13.10, 13.11 дэх хэсгийн "7.1-д" гэснийг "7.1, 7.2.2, 7.2.3-т" гэж, 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсгийн "хяналтын" гэснийг "аудитын" гэж, 21 дүгээр зүйлийн 21.1.6 дахь заалтын "хяналт тавих." гэснийг "хяналт тавих;" гэж, 24 дүгээр зүйлийн 24.1.10 дахь заалтын "хяналтын албаны шалгалтын" гэснийг "аудитын тайлангийн" гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн "дөрвөн" гэснийг "таван" гэж, 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсгийн "4 дүгээр" гэснийг "6 дугаар" гэж, 10 дугаар зүйлийн 10.2.10 дахь заалтын дугаарыг "10.2.11" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.1 дэх заалтын "татан буулгаж байгаа банкны хадгаламж эзэмшигчдийн" гэснийг хассугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
