A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 28

 Төрийн ордон, Улаанбаатар хот

Сонгуулийн зардлын хэмжээг

батлах тухай

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 16,8 тэрбум төгрөгөөр тогтоосугай.

2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан зардлыг улсын төсвөөс гаргахыг Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ