- Нүүр
- Сайдын тушаал
- УС АШИГЛУУЛАХ ДҮГНЭЛТ ГАРГАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, УС АШИГЛАХ ЭРХИЙН БИЧИГ, ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС-ын 2018 оны А/376 дугаар тушаалаар хүчингүй болсон/

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар А/33
Ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний
хөлсийг шинэчлэн батлах тухай
Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.17 дах хэсэг, Хууль зүйн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/335 тоот дүгнэлтийг үндэслэн ТУШААХ нь:
1. Ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлсийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 сарын 16-ны өдрийн А-157 дугаар тушаалын тушаах хэсгийн 1 дэх заалтын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 сайрын 05-ны өдрийн А-323 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Н.БАТЦЭРЭГ
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС /төгрөгөөр/
д/д |
Усны хэрэглээ, м3_#/хоног |
||||||
50 хүртэлх |
50-100 |
100-200 |
200-500 |
500-1000 |
1000-3000 |
3000-с дээш |
|
1 |
360 000 |
490 000 |
560 000 |
645 000 |
790 000 |
845 000 |
1%* |
Текст томруулах
A
A
A

