A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Дугаар 106 Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тхай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалт, Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 120 дугаар тушаалаар баталсан "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм" /БНбд22.01.01*/2006/-д цутгамал төмөр бетон ханатай барилгын өндрийн хязгаарыг 100м хүртэл авч байхаар тооцож хүснэгт, нэмэлт заалт оруулсан "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм" /БНбд22.01.01*/2006/2013-ийг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тушаалыг үндэслэн Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 120 дугаар тушаалаар батлагдсан "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм" БНбд 22.01.01*/2006-ийн хүснэгт 7-г хүчингүйд тооцсугай.

3.Шинээр батлагдсан БНбд22.01.01*/2006/2013: нормийг хэвлэн олшруулж, зураг төсөл, барилга угсралтын байгууллагуудад мөрдүүлэхийг Барилгын хөгжлийн төв /Б.Баярсайхан/-д даалгасугай.

4.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Цэдэнсамба/-т үүрэг болгосугай.

САЙД Ц.БАЯРСАЙХАН

Тушаалын хавсралтыг ЭНД дарж үзнэ үү.