A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 05 сарын 26 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Терроризмтой тэмцэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг:

"1.2.Энэ хуульд заасан терроризмтой тэмцэх талаарх бүхий л зохицуулалтад үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхтэй тэмцэх аливаа ажиллагаа нэгэн адил хамаарна."

2/3 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалт:

"3.1.12."үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх" гэж Монгол Улсын олон улсын гэрээгээр хориглосон хими, биологийн, эсхүл үй олноор хөнөөх бүх төрлийн зэвсэг, тэдгээрийн түүхий эд, эд зүйл, тоног төхөөрөмж, технологийг боловсруулах, үйлдвэрлэх, хуримтлуулах, олж авах, худалдах аливаа үйл ажиллагааг."

2 дугаар зүйл.Терроризмтой тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтын "газрыг." гэснийг "газрыг;" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД