A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 04 сарын 26 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.5 дахь заалтын "11.29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3, 3.4 дэх заалт" гэснийг "11.29 дүгээр зүйлийн 10, 11, 21 дэх хэсэг" гэж, мөн зүйлийн 6.11 дэх заалтын "11.29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг" гэснийг "11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсэг" гэж, мөн зүйлийн 6.18 дахь заалтын "11.29 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 2, 3 дахь хэсэг" гэснийг "11.29 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 14, 15, 16, 17, 18, 19, 20 дахь хэсэг" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД