A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

НОТАРИАТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ", 2018 ОН, №22)

1 дүгээр зүйл.Нотариатын тухай хуулийн 22 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 22.4 дэх хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"22.4.Нотариатч Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу мэдээлэх үүргээ биелүүлснийг нотариатын мэргэжлийн болон үйлчлүүлэгчийн нууц задруулсан гэж үзэхгүй."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД