- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2018 оны 04 сарын 26 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ
ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 33.7 дахь хэсэг нэмсүгэй:
"33.7.Хуульч Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу мэдээлэх үүргээ биелүүлснийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууц задруулсан гэж үзэхгүй."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
