A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 11 сарын 30 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Аялал жуулчлалын тухай хуулийн 3.1, 8.1, 30.1 дэх хэсэгт дор дурдсан заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/ 3.1.8 дахь заалт:

"3.1.8. "дээд зэрэглэлийн зочид буудал" гэж зочид буудлын цогц үйлчилгээний жишиг шаардлагын 3 ба түүнээс дээш од бүхий зэрэглэлийг хангасан үйлчилгээний байгууллагыг."

2/ 8.1.9, 8.1.10 дахь заалт:

"8.1.9. жуулчдад мэргэжлийн хөтөч-тайлбарлагчаар үйлчлэх;

8.1.10. эрх бүхий байгууллагаар зэрэглэлээ тогтоолгох."

3/ 30.1.6 дахь заалт:

"30.1.6. энэ хуулийн 8.1.6-д заасныг зөрчсөн аялал жуулчлалын байгууллагыг 100000-250000 хүртэл төгрөгөөр торгох."

2 дугаар зүйл. Аялал жуулчлалын тухай хуулийн 12.1.2 дахь заалтын "гэрчилгээ авсан" гэсний дараа ", эрх бүхий байгууллагаар хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлээ тогтоолгосон", 16.1.7 дахь заалтын "тоо, байршлыг тогтоох" гэсний дараа ", тэдгээрийн нэгдсэн бүртгэл хөтлөх" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл. Аялал жуулчлалын тухай хуулийн 5 дугаар зүйл, 10.2 дахь хэсэг, 16.1.6, 17.1.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"5 дугаар зүйл. Дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа

5.1. Дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно.

5.2. Дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна дараахь бичиг баримт бүрдүүлнэ:

5.2.1. дээд зэрэглэлийн зочид буудлын барилгын архитектур төлөвлөлт, техник, технологийн болон инженерийн системийн М1:100 ба М1:200 масштабын тойм зураг, холбогдох хяналтын байгууллагын дүгнэлт;

5.2.2. дээд зэрэглэлийн зочид буудлын барилгын стандарт, ангилал, зэрэглэл, техник, технологийн талаар гаргасан шинжээчийн дүгнэлт;

5.2.3. дээд зэрэглэлийн зочид буудлын зэрэглэл тогтоох комиссын дүгнэлт.

5.3. Дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн талаарх энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.

2/ 10.2 дахь хэсэг:

"10.2. Дээд зэрэглэлийн зочид буудал болон жуулчны баазын зэрэглэл тогтоох журмыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална."

3/ 16.1.6 дахь заалт:

"16.1.6. аялал жуулчлалын байгууллага, дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоох, хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох журмыг батлах;"

4/ 17.1.2 дахь заалт:

"17.1.2. дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох;"

4 дүгээр зүйл. Аялал жуулчлалын тухай хуулийн 12.2 дахь хэсгийн "хувь хүнд хөтөч-тайлбарлагчийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоно." гэснийг "хувь хүний хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлийг тогтооно", 13.2 дахь хэсгийн "аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, аялал жуулчлалын гадаадын байгууллагыг төлөөлөхийг хориглоно" гэснийг "аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно", 23.1.3 дахь заалтын "5.2;12.2-т" гэснийг "5 дугаар зүйлд" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл. Аялал жуулчлалын тухай хуулийн 3.1.7 дахь заалтын "зөвшөөрөл бүхий", 9.2.1 дэх заалтын "тусгай зөвшөөрөл болон" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл. Аялал жуулчлалын тухай хуулийн 6, 7 дугаар зүйл, 12.3, 12.4, 12.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

7 дугаар зүйл. Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ