- Нүүр
- Монгол Улсын хууль
- АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 07 сарын 04 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Аялал жуулчлалын тухай хуулийн 9.2-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"9.2.Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг Иргэний хуулийн 370-379 дүгээр зүйл, энэ хууль, аялал жуулчлалын байгууллага жуулчинтай байгуулсан гэрээгээр зохицуулна. Гэрээнд дараахь нөхцөлийг тусгана:"
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
