- Нүүр
- Монгол Улсын хууль
- АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2005 оны 01 сарын 27 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Аялал жуулчлалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 16.1.8- 16.1.14 дэх заалт нэмсүгэй:
"16.1.8. Монгол орныг гадаад, дотоодод сурталчлах;
16.1.9. дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох;
16.1.10. аялал жуулчлалын статистик мэдээллийг нэгтгэж, судалгаа, дүн шинжилгээ хийх;
16.1.11. аялал жуулчлалын мэдээллийн нэгдсэн сүлжээ, сан байгуулах;
16.1.12. аялал жуулчлалын бүсэд хүлээн авах жуулчдын тоог тогтоох;
16.1.13. аялал жуулчлалын зам чиглэлийг тогтоох;
16.1.14. аялал жуулчлалын хөгжилд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулахыг хориглох."
2 дугаар зүйл. Аялал жуулчлалын тухай хуулийн 5.1, 8.1.3, 12.2, 22.2, 23.1.3, 23.1.7-ын "төрийн захиргааны" гэсний дараа "төв" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Аялал жуулчлалын тухай хуулийн 15.3-ын "дэд бүтэц" гэснийг "аялал жуулчлал" гэж, 15.5-ын "төрийн захиргааны байгууллагын дарга" гэснийг "Засгийн газрын гишүүн" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Аялал жуулчлалын тухай хуулийн 15.1, 22.2-ын "аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэснийг тус тус хассугай.
5 дугаар зүйл. Аялал жуулчлалын тухай хуулийн 14.1.6 дахь заалт, 17 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
