- Нүүр
- Монгол Улсын хууль
- АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 01 сарын 20 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Аялал жуулчлалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтын ", эрх бүхий байгууллагаар хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлээ тогтоолгосон" гэснийг, 16 дугаар зүйлийн 16.1.6 дахь заалтын ", хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох" гэснийг тус тус хассугай.
2 дугаар зүйл.Аялал жуулчлалын тухай хуулийн 5 дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1.10 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
