- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 05 сарын 22 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Дээд боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийн "үйлчилгээний түшиц байгууллага," гэсний дараа "гарааны компани," гэж, 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтын "технологи" гэсний дараа ", инновацийг" гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Дээд боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийн "сургалт-эрдэм шинжилгээний" гэснийг "сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн үйл ажиллагаа явуулах" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Инновацийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
