- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2005 оны 11 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 2.1 дэх хэсгийн "Банкны тухай хууль" гэснийг "Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль" гэж, 3.1, 6.1, 13.4, 14.1, 15.2 дахь хэсэг, 4.1.1, 4.1.10, 8.1.3, 9.1.1, 20.1.3 дахь заалтын "Монголбанкнаас" гэснийг "Санхүүгийн зохицуулах хорооноос" гэж, 17 дугаар зүйлийн гарчиг, 8.1, 10.2, 14.5, 15.3, 17.1, 17.2, 18.2 дахь хэсэг, 20.1.6 дахь заалтын "Монголбанкинд" гэснийг "Санхүүгийн зохицуулах хороонд" гэж, 8.2, 9.1, 9.2, 14.2, 14.6, 15.3, 15.5, 18.3, 18.4, 19.1, 19.2, 19.3 дахь хэсгийн "Монголбанк" гэснийг "Санхүүгийн зохицуулах хороо" гэж, 9.4, 11.3, 18.1, 18.5, 20.1 дэх хэсгийн "Монголбанкны" гэснийг "Санхүүгийн зохицуулах хорооны" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл. Энэ хуулийг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
