A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 06 сарын 21 өдөр

Төрийн ордон,Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Иргэний хуулийн 151 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 151.11 дэх хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"151.11.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг хязгаарлах эрх /сервитут/-ийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ."

2 дугаар зүйл.Иргэний хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт "Үл хөдлөх эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ." гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД