- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДАЙЧИЛГААНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
ДАЙЧИЛГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 2018 он, №27)
1 дүгээр зүйл.Дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 28.4 дэх хэсэг нэмсүгэй:
"28.4.Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн 11.5, 11.6-д заасан сургалтыг энэ хуулийн 28.1.1-д заасан сургалттай хамтатган зохион байгуулж болно."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Орон нутгийн хамгаалалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
