- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2018 оны 06 сарын 27 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР,ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "дайчилгааны" гэснийг "дайчилгаатай" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
