A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ", 2018 ОН, №26)

1 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 21.14 дэх хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"21.14.Улсын Их Хурлаас шийдвэр гаргахаар хууль тогтоомжид заасан болон Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дотоод зохион байгуулалттай холбоотой хууль тогтоомжийн төсөлд Засгийн газраас санал авахгүй байж болно."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД