A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 06 сарын 29 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд доор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/91дүгээр зүйлийн 91.9 дэх хэсэг:

"91.9.Төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр төслийн зүйл, хэсэг, заалтыг уялдуулах, найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй саналыг багцлан нэг санал хураалт явуулж болно."

2/10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг:

"10.3.Улсын Их Хурлын Тамгын газар хэлэлцэж байгаа асуудлын онцлогийг харгалзан төсөл, тодорхой асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх "Хуралдаан удирдах дараалал"-ыг бэлтгэж, хуралдаан даргалагчид өгөх бөгөөд хуралдаан даргалагч уг дарааллын дагуу нэгдсэн хуралдааны үйл ажиллагааг зохион байгуулна."

3/101дүгээр зүйлийн 101.1.4 дэх заалт:

"101.1.4.гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй үг хэлсэн бол хуралдаан даргалагч нэг удаа сануулж, сануулгыг биелүүлээгүй бол тухайн үг хэлэх хугацааг дуусгавар болгох;"

4/19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэг:

"19.6.Засгийн газар Хууль тогтоомжийн тухай хуулийн 21.13-т заасан дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 19.3.2-т заасан санал, дүгнэлтийн дараа 10 минутад багтаан танилцуулна. Засгийн газрын дүгнэлттэй холбогдуулан гишүүн асуулт асууж, үг хэлэхгүй."

5/23 дугаар зүйлийн 23.1.3 дахь заалт:

"23.1.3.энэ хуулийн 23.1.1-д заасан танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух."

6/321дүгээр зүйл:

"321дүгээр зүйл.Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр хүчингүй болсонтой холбогдуулан холбогдох хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах журам

Хэвлэх

321.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Цэцийн тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хүчингүй болгосон бол Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулна.

321.2.Цэцийн тогтоолыг чуулганы үеэр хүлээн авсан бол ажлын 15 өдрийн дотор, чуулганы чөлөөт цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш ажлын 15 өдрийн дотор холбогдох Байнгын хороо энэ хуулийн 321.1-д заасан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй."

7/481дүгээр зүйл:

"481 дүгээр зүйл.Мэдээлэл сонсох

Хэвлэх

481.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19.2.7-д заасан мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтан Байнгын хороонд ирүүлнэ.

481.2.Энэ хуулийн 481.1-д заасан мэдээллийг тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн, холбогдох байгууллагын дарга, эсхүл тэдгээрийн орлогч хийнэ.

481.3.Байнгын хороо мэдээллийг сонсох үед гишүүд асуулт асууж, үг хэлж болно.

481.4.Байнгын хороо тухайн мэдээллийг сонсоод шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах талаар чиглэл өгч болно."

8/53 дугаар зүйлийн 53.1.4 дэх заалт:

"53.1.4.Улсын Их Хурал энэ хуулийн 53.1.3-т заасан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгатай танилцах үед Улсын Их Хурлын гишүүний гаргасан найруулга, үг хэллэгийн засварыг хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр оруулах."

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт "Байнгын хорооны хуралдааны санал хураалтыг бусад Байнгын хорооны хуралдаан, нэгдсэн хуралдааны санал хураалттай давхцуулахгүйгээр зохион байгуулна." гэсэн 2 дахь өгүүлбэр, 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт "Завсарлагын хугацаанд нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдаанаар тухайн асуудлаар хэлэлцүүлэг явуулахгүй." гэсэн 4 дэх өгүүлбэр, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн "гар утас" гэсний дараа ", бусад хөдөлгөөнт төхөөрөмж" гэж, 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт "Тайлбар хийж, асуултад хариулж байгаа албан тушаалтан үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад бүрэн хариулах үүрэгтэй." гэсэн 3 дахь өгүүлбэр, 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт "Хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхэждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглана." гэсэн 2 дахь өгүүлбэр, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт "Хэлэлцэх асуудалтай холбогдолгүй болон хууль зөрчсөн асуудлаар санал гаргасан бол санал хураалт явуулахгүй." гэсэн 2 дахь өгүүлбэр, 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалтын "өргөх" гэсний дараа ", насаар хамгийн ахмад гишүүн гишүүний тангараг унших боломжгүй бол насаар ахмад дараагийн гишүүн гишүүний тангаргийг уншиж бусад гишүүд нь давтан хэлж тангараг өргөх" гэж, мөн зүйлийн 11.2 дахь хэсэгт "Насаар хамгийн ахмад гишүүн даргалах боломжгүй бол насаар ахмад дараагийн гишүүн даргална." гэсэн 2 дахь өгүүлбэр, мөн зүйлийн 11.3 дахь хэсэгт "Тангараг өргөхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэхгүй." гэсэн 2 дахь өгүүлбэр, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт "Дэд хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүн харьяалах Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарвал тухайн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх тухай тогтоол батлагдсанд тооцно." гэсэн 2 дахь өгүүлбэр, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийн "тэдгээрийг" гэсний дараа "анхны хэлэлцүүлгийн шатанд" гэж, 21 дүгээр зүйлийн 21.14 дэх хэсгийн "санал хурааж" гэсний дараа "болох бөгөөд" гэж, 32 дугаар зүйлийн 32.3.6 дахь заалтын "тогтоол" гэсний дараа "бусад шийдвэр," гэж, 53 дугаар зүйлийн 53.9 дэх хэсгийн "Үндсэн хуульд" гэсний өмнө "Монгол Улсын" гэж, "ээлжит" гэсний дараа "болон ээлжит бус" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг:

"20.2.Хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэхдээ хууль санаачлагчийн өргөн мэдүүлээгүй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр болон төсөлд тусгагдаагүй зүйл, хэсэг, заалтад өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргахыг хориглоно."

2/22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэг:

"22.6.Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж гишүүдийн олонхи үзсэн бол төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлнэ."

4 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.10 дахь хэсгийн "Үндсэн хуулийн" гэснийг "Монгол Улсын Үндсэн хуулийн" гэж, "Үндсэн хуульд" гэснийг "Монгол Улсын Үндсэн хуульд" гэж, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтын "Улсын Их Хурлын" гэснийг "Монгол Улсын Их Хурлын" гэж, 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтын "байх" гэснийг "байх бөгөөд нэмэлт хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар 2 хүртэл удаа тус бүр 1 минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж, тайлбар авах" гэж, 101дүгээр зүйлийн 101.1.4 дэх заалтын дугаарыг 101.1.5 гэж, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "Улсын Их Хурлын тухай" гэснийг "Монгол Улсын Их Хурлын тухай" гэж, 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2 дахь заалт, 18, 19 дүгээр зүйлийн гарчиг, 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.3.5 дахь заалтын "төслийн үзэл баримтлалыг" гэснийг "төслийг" гэж, 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийн "бөгөөд хэлэлцэх эсэх" гэснийг "бөгөөд үзэл баримтлалыг дэмжих эсэх" гэж, мөн зүйлийн 18.5 дахь хэсгийн "санал, дүгнэлтийг" гэснийг "саналыг" гэж, 19 дүгээр зүйлийн 19.3.6 дахь заалтын "төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн бол төслийг" гэснийг "үзэл баримтлалыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн бол төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнд тооцон" гэж, мөн зүйлийн 19.3.7 дахь заалтын "төслийг хэлэлцэхийг" гэснийг "төслийн үзэл баримтлалыг" гэж, "төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн бол" гэснийг "төслийн үзэл баримтлалыг дэмжихгүй гэж үзсэн бол төслийг" гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн "Шинэ" гэснийг "Анхдагч" гэж, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн "Энэ хуулийн" гэснийг "Энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн" гэж, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийн "5" гэснийг "4" гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 37.4-т" гэснийг "Төсвийн тухай хуулийн 8.10.3-т" гэж, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн "2 хариултын томъёоллыг" гэснийг "хариултын хувилбарыг" гэж, 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсгийн "хүлээн зөвшөөрөх" гэснийг "хүлээн авах" гэж, мөн зүйлийн 31.8 дахь хэсгийн "хүлээн зөвшөөрсөн" гэснийг "хүлээн авсан" гэж, "хүчингүй болгож" гэснийг "хүчингүй болгох" гэж, 32 дугаар зүйлийн 32.3.5 дахь заалтын "зөвшөөрсөн бол тухайн хууль" гэснийг "зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль" гэж, 47 дугаар зүйлийн 47.2.4 дэх заалтын "газрын" гэснийг "хорооны" гэж, 50 дугаар зүйлийн 50.1.5 дахь заалтын "1" гэснийг "5" гэж, 53 дугаар зүйлийн 53.7 дахь хэсгийн "хүлээн зөвшөөрөөгүй" гэснийг "хүлээн аваагүй" гэж, мөн зүйлийн 53.10 дахь хэсгийн "хэвлэн нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эх гэж үзнэ." гэснийг "албан ёсоор нийтэлнэ." гэж, 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсгийн "гар /бичгийн/" гэснийг "товч" гэж, мөн зүйлийн 54.6 дахь хэсгийн "гар" гэснийг "товч" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийн "үндэслэлээр төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн" гэснийг, 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсгийн "эсхүл" гэснийг, 54 дүгээр зүйлийн 54.8 дахь хэсгийн "ногдол," гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт оруулсан нэмэлтийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД