- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2018 оны 06 сарын 21 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Дипломат албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтын "иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг хөтлөх" гэснийг "Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасан бүртгэлийг хөтлөх" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
