- Нүүр
- Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллага
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хуульчийн мэргэжлийн шалгалтын/
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН
ХУРЛЫН ТОГТООЛ
2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дугаар 23 Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 48 дугаар зүйлийн 48.9.3, 52 дугаар зүйлийн 52.3.2, 52.8 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
Нэг. Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн хурлын 2017 оны 10 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам"-ын 4.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай дараах хэсгийг нэмсүгэй.
1/"5.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д заасан ажиллагааг явуулахад Хуульчдын холбооны Тамгын газар дэмжлэг үзүүлнэ."
Хоёр. Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн хурлын 2017 оны 10 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам"-ын 3.5 дугаар зүйлийн 4, 5.2 дугаар зүйлийн 6, 8 дахь хэсгийг дор дурдсанаар тус тус өөрчилсүгэй.
1/3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Шалгалтын даалгаврын нууцлал задарсан бол шалгалтыг зогсоох, хүчингүйд тооцох, дахин авах эсэх асуудлыг Шалгалтын хороо шийдвэрлэнэ.";
2/5.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн "шалгалтыг хүчингүй болгоно" гэснийг "...шалгалт хүчингүйд тооцогдоно.";
3/5.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн "Шалгалтын зохион байгуулалтын комисс..." гэснийг "Шалгалтын хороо...".
Гурав.Энэ журам нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
ХУРАЛ ДАРГАЛАГЧ Ж.ХУНАН
Текст томруулах
A
A
A