- Нүүр
- Сайдын тушаал
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /хилээр нэвтрүүлэхийг хориглосон ургамал, хөнөөлт шавьж/

ХҮНС, ХӨДӨӨ, АЖ АХУЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дугаар А-100 Улаанбаатар хот
ТУШААЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Ургамал хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А/90 дүгээр тушаалаар баталсан "Ургамлын гадаад, дотоод хорио цээртэй өвчин, хөнөөлт шавж, хог ургамал, мэрэгч амьтдын нэрсийг жагсаалт"-ын "Нэг. Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хорио цээртэй хөнөөлт организм"-ын "2.Ургамлын хөнөөлт шавж, хачиг" хэсгийн 35-37 болон 39 дэх заалтаас "энгийн үст хачиг, гонзгой хачиг, гурилын хачиг, жимсний улаан хачиг"-ийг хасч, "Хоёр. Монгол Улсад хязгаарлагдмал тархалттай хорио цээртэй хөнөөлт организм"-ын "2. Ургамлын хөнөөлт шавж, хачиг" хэсгийн 14-17 дугаарт нэмсүгэй.
2.Жагсаалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан "Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хорио цээртэй хөнөөлт организм"-ын "2.Ургамлын хөнөөлт шавж, хачиг" хэсгийн 39-д заасан "Урын бамбайт"-ын дугаарыг "35" гэж өөрчилсүгэй.
3.Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд хөдөлгөөн хийлгэх ажлыг зохион байгуулахыг Хуулийн хэлтэс (Э.Цолмонжаргал)-т, холбогдох байгууллагуудад мэдэгдэх, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Ц.Болорчулуун)-т тус тус даалгасугай.
САЙД Б.БАТЗОРИГ
Текст томруулах
A
A
A
