A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Дугаар 125 Улаанбаатар хот

ТУШААЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9, 17 1 10 дахь заалт болон Сангийн яамны дотоод аудитын хорооны 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:

1.Сангийн сайдын 2016 оны "Журам шинэчлэн батлах тухаи' 82 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын "Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын журам"-д дор дурдсан 3.9, 4.2.1, 4.8, 4.9 хэсэг, заалтыг нэмсүгэй

"3.9. Шалгалтын материалыг институт 3 сарын турш хадгална

4.2.1.Шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг 2 жил тутамд 20-иос доошгүй хувийг нь шинэчлэн өөрчилнө.

4.8.Шалгалтын комиссын нарийн бичгийн дарга нь саналын эрхгүй бөгөөд мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад оролцогчдыг бүртгэх, баталгаажуулах, шалгалтын дүнг нэгтгэх, мэдээлэх үүрэгтэй.

4.9.Шалгалтын комиссын дарга, гишүүн, нарийн бичгийн дарга нь энэ журамд заасан эрхээ хэтрүүлэн хэрэглэх, үүргээ биелүүлэхгүй байх, шалгалтын тестийн нууцлалыг задруулсан бол комиссын аль нэг гишүүний санаачилгаар комиссын гишүүдийг зарлан хуралдуулж, тухайн гишүүнийг эргүүлэн татах олонхын саналыг үндэслэн Сангийн сайдад өргөн мэдүүлнэ.''

2.Журмын 1.3 дахь заалтын "Нягтлан бодох бүртгэлийн түхай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хугацаагүй олгоход энэхүү журмын холбогдох заалтыг баримтална." гэснийг "Институт нь мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хугацаагүй олгохдоо энэхүү журмын холбогдох заалтыг баримтална." гэж, 3.7 дахь заалтын бусад аймагт шалгалт өгч болно." гэснийг бусад аймагт шалгалт өгч болох бөгөөд 6 сарын хугацаанд шалгалт тус бүрийг өөр аймагт дахин өгөхийг хориглоно." гэж. 4.1 заалтын "..жил бүрийн эхэнд томилно." гэснийг "... жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор томилно" гэж, 4.4.2 дахь заалтын "...хяналтыг үр өгөөжтэй дэвшилтэт арга, хэлбэрээр зохион байгуулах" гэснийг "Шалгалтыг үр өгөөжтэй дэвшилтэт арга, хэлбэр болон туслах үүрэг бүхий бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, явцын хяналтыг тавих" гэж, 5.7 дахь заалтын .мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтыг хүчингүй болгоно." гэснийг мэхлэхийг оролдсон, шалгалтын явцад материал хуулах, зураг авах, гар утас ашиглан захидал /мессеж/ илгээх, авах, бусдад дамжуулсан тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгаптыг хүчингүй болгож дахин шалгалтад орох эрхийг шалгалтын комиссын шийдвэрээр 1 жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ." гэж тус тус өөрчипсүгэй.

3.Энэ тушаапын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Ч.Чимидсүрэн/-т үүрэг болгосугай.