A

A

A

Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Дугаар 18 Улаанбаатар хот

РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ,

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3дах заалт, 9.1.10 дах заалт, Радио долгионы тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 31 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага"-ын 2 дугаар хавсралтад оруулах нэмэлтийг энэхүү тогтоолын Нэгдүгээр хавсралт ёсоор баталсугай.

2.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 31 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага"-ын 7 дугаар хавсралтаар оруулах нэмэлтийг энэхүү тогтоолын Хоёрдугаар хавсралт ёсоор баталсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /С.Адъяасүрэн/-д үүрэг болгосугай.

ДАРГА С.АДЪЯАСҮРЭН

НАРИЙН БИЧГИЙН

ДАРГА Т.НАРАНМАНДАХ

2.5 Радио сувгийн зохион байгуулалт, суваг үүсгэх томьёолол, олгох сувгийн тоо, өргөнийг хүснэгт 3-ын дагуу хуваарилна.

Хүснэгт 3. Радио сувгийн үүсгэх томьёолол, хуваарилах сувгийн тоо

Блок

Блокийн хил (МГц) (доод хязгаар нь орно, дээд хязгаар нь орохгүй)

Ашиглах төрөл

Сувгийн төвийн давтамжийн томьёолол (МГц)

Нийт хуваарилах сувгийн тоо

(n)

Сувгийн өргөн (кГц)

Г

146-147 МГц

Суурин/Хөдөлгөөнт

144.000+ (n x(0.00125)

1-80

12.5

Д

162-163 МГц

Суурин/Хөдөлгөөнт

144.000+ (n x(0.00125)

1-80

12.5

2.6Давтамжийн 12.5 кГц-ийн зурвасын өргөнтэй сувгийн хуваарилалтыг доорх хүснэгтүүдийн дагуу зохион байгуулна.

1.1 Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд /цаашид төлөвлөлт гэх/ тусгагдсан 450-470 МГц-ийн давтамжийн зурвасыг ашиглах хуваарилалт, ашиглалтыг Хүснэгт 1-д тодорхойлсон.

Хүснэгт 1. 450-470 МГц давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалт

ОУЦХБ-ын хуваарилалт

I бүс

Үндэсний хуваарилалт

Ашиглалт

450-455

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ 5,286АА

5.209 5.271 5,286 5,286A S5.286B 5.286C 5.286D 5.286E

450-455

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ

хөдөлгөөнт болон хөдөлгөөнт бус хэлбэрээр ашиглана.

Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд450-470 МГц-ийн зурвасыг ашиглана.

455-456

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ

5.286АА

5.209 5.271 5.286A 5.286B 5.286C 5.286E

455-456

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ

456-459

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ 5,286АА

5.271 5.287 5.288

456-459

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ

460-470

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ

Цаг уур-хиймэл дагуул (сансар-газар)

5,286АА

5.287 5.288 5.289 5.290

460-470

ХӨДӨЛГӨӨНТ

2. Сувгийн хуваарилах нөхцөл шаардлага

2.1 Харилцааны тоон радио станцууд нь хоорондоо шууд горимд гар станц-гар станц холбоотонд болон бааз станц-гар станц холбоотонд сувгуудыг хуваарилж, радио давтамжийн тоон/аналогисувгийн хуваарилалтаар ашиглана.

2.2 Харилцааны радио станцад ашиглах суурин ба хөдөлгөөнт үйлчилгээнд хуваарилагдсан ультра хэт богино долгионы (UHF) 450-470 МГц радио давтамжийн зурваст суурин, хөдөлгөөнт/зөөврийн төхөөрөмжүүдийн тоонд үндэслэн доорх хүснэгт 2-д үзүүлсэн радио давтамжийн сувгийн хуваарилалтын шалгуурыг баримтална.

Хүснэгт 2. Радио давтамжийн сувгийн хуваарилалтын шалгуур