A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

НОТАРИАТЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ", 2018 ОН, №29)

1 дүгээр зүйл.Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.6, 4.7 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"4.6.Нотариатч нь үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс улсын бүртгэлийн байгууллагатай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим сангаас мэдээлэл авах гэрээ байгуулан хамтран ажиллаж болно.

4.7.Нотариатч нь энэ хуулийн 4.6-д заасны дагуу авсан мэдээллээ өмчлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар ашиглах, бусдад ашиглуулахыг хориглоно."

2 дугаар зүйл.Нотариатын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийн "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд" гэснийг "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД